ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн захирал, Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Ш.ЦЭНД-АЮУШ

      Та бүхэнд сургуулиа танилцуулах завшаан тохиосонд баяртай байна. Хуучин социализмын үед ЗХУ-д А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд манай орны тавь гаруй нэртэй зохиолч суралцсан байдаг. Нийгмийн байдал өөрчлөгдөж Утга зохиолын сургуульд оюутан суралцуулах боломжгүй болсон. Энэхүү өөрчлөлтөөс болж монголд Утга зохиолын дээд сургууль байгуулах нийгмийн зайлшгүй шаардлага гарч ирсэн юм.      Монгол улсын Шинжлэх Ухаан Боловсролын Сайдын зөвлөлийн хуралдаанаас 1994 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 16 тоот тушаалаар Утга зохиолын ажилтан мэргэжлээр сургалт явуулах Утга зохиолын хувийн сургууль байгуулахыг зөвшөөрсөн. А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль, МУИС,  МУБИС сургалтын төлөвлөгөөнд үндэслэн сургалт явуулж эхэлсэн билээ.

Аливаа сургуулийн нэр хүнд төгсөгчдийн алдраар хэмжигддэг дэлхийн жишиг байдаг. Манай сургууль “Болор цом”-ын эзэн Ш.Лхамноржмаа, Н.Гантулга, Ц.Эрдэнэбаатар, Б.Батсайхан, “Болор цом”-ын дэд байрын эзэн О.Цэнд-Аюуш, Алтан өд”-ийн эзэн Ш.Лхамноржмаа, Х.Болор-Эрдэнэ,  “Ган үзэгтэн” 15, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 7, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт зохиолч Г.Нэргүй, Х.Болор-Эрдэнэ, Л.Ганзул, Ц.Эрдэнэбаатар, Г.Сонинбаяр, телевизийн нэрт сэтгүүлч И.Буянжаргал, Ө.Отгонбаатар, Т.Алтаншагай, Д.Батжаргал, Б.Эрдэнэцогт, Ж.Батхишиг, Х.Болортуяа нар бол НХХЯ мэргэжилтэн Н. Эрдэнэгэрэл, Б.Олзвой, СБД-ийн ХХҮХ-ийн дарга М.Отгонтуяа БЗД ийн 14-р сургуулийн багш Р.Отгончимэг, Өвөрхангай аймгийн төвийн арван жилийн Мэргэд цогцолбор сургуулийн монгол хэл уран зохиолын багш Б. Энх-Очир, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5-р сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Б. Очгэрэл нарын зэрэг утга зохиол, сэтгүүл зүй, нийгмийн ажил, боловсролын салбарт тэргүүлэн ажиллаж байгаа нэгэн үеийг гаргаж ирсэн нь бидний бахархал юм. Энэ уламжлал цаашдаа үргэлжилж ирээдүйн сайн зохиолч, сэтгүүлч, багш, нийгмийн ажилтнууд бэлтгэн гаргана гэдэгт итгэл төгс байдаг.

Хүний оюуныг гэгээрүүлэх, хүмүүсийн ахуй амьдралд нэмэр тус болох, сайн мэргэжилтэн бэлтгэх нь манай сургуулийн гол зорилго, нийгмийн өмнө хүлээх хариуцлага юм. Авьяас билгээ өсгөхийг зорьж, нийгмийн сайн сайхны төлөө мэдлэг боловсрол эзэмшин хувь нэмрээ оруулахаар зорьж  байгаа залууст манай сургуулийн үүд хаалга ямагт нээлттэй байх болно.