Оюутны бүтээл

  1. Г.Сонинбаяр “Сар харанхуй”
  2. Хорь буриадын нутаг
  3. Хорь буриадын нутаг дүүрэн цагаан манантай
  4. Харь нутгийн бэр дүүрэн дүүрэн нулимстай
  5. Холын хол ууланд цасны түрүүч бударна
  6. Хоног хоногийн уртад насны энгээр хайрлана
  7. Аглаг хөвчийн шил араараа дүүрэн будантай
  8. Алс нутгийн бэр аньсагаа дүүрэн нулимстай
  9. Асгатай цэнхэр уул нь араараа модтой Биндэрьяа
  10. Аюулхай цээжний гүнд арван тавтай алдрай
  11. Дуулим буриадын нутаг дундраа нь үгүй будантай
  12. Дуулан дуулан уярах холын бэр нулимстай
  13. Цалгиа цалгиа Онон жилийн газраа урсана
  14. Царайлаг жаахан цамайгаа цагийн цагтаа дурсана
  15. Зүүдэн зүүдэн дунд минь хүүхэд жаахан алдрай
  16. Зүүсгэл уужаа өмсөөд хүнийх болсон чи минь
  17. Хорь буриадын нутаг дүүрэн цагаан манантай
  18. Харь нутгийн бүсгүй дүүрэн дүүрэн нулимстай

  •  О.Цэнд-Аюуш “Манан дундуур”
  • Оршил
  • Хүмүүс шарсан зайдас зооглож, том машин унаад, зөөлөн орон дээр хэвтэж байна
  • Харин би шалан дээр хэвтэж, гурилтай шөл идээд, явган явж байна
  • Хүмүүс тэнгэр зүүдлэх гэж шувуу болгоны өдийг дэрлэж байна
  • Харин би цамцаа дэрлэж унтаад цас унадаг газар очиж байна
  • Хүмүүс онгоцонд суугаад орчлонг тойрох замдаа гарч байна
  • Харин би од эрхсийн зүг хийсэн аялалаасаа номын тавиур дээрээ иргэж ирж байна
  • Хүмүүс хайр сэтгэл хайж ногоон гэрлээр сум шиг давхиж байна
  • Харин би гарцан дээр удаан зогсож өдөр бүхэн дурлаж байна
  • Хүмүүс алт хайж олоод түүнийгээ шууд залгиж байна
  • Харин би халаасаа албаар цоолоод алхаж байна
  • Хүмүүс гуних завгүй зугаалж цэнгэж байна
  • Харин би зуун жилийн өмнө тийм тэнэг явснаа дурсаж
  • Олон хундага харших чимээнээс
  • Онцолж нэгэнд нь одоо цагаа бэлэглэж байна
  • Хүмүүс нар яаж гараад, сар яаж жаргадгийг мэдэхгүй байна
  • Харин би тэнгэр ширтэж зогсохдоо тэрнээс
  • Бусад нь намайг огт танихгүйд үхтлээ баярлаж байна
  • Хүмүүс Эврестийн оргилд хөлөө тавих гэж энд тэндгүй бужигнаж байна
  • Харин би Атлантийн далайн гүнийг зүүдэлж, Титаникийн бунхан дээр шүлгээ бичиж байна
  • Хүмүүс “энэ ертөнцөд утгагүй юмаа” гэж уйлж дуулж байна
  • Харин би “угаасаа л тийм байсан нь дээр дээ” гэж бодоод удаж байна.

  •  Ш.Хатанбүүвэйбаатар “Санаа алдахаас өөр салхигүй”
  • Болор хундага
  • Оргилуун дарс
  • Ширээний бүтээлэг улаан
  • Ширтэлцсэн харц атаархлаар дүүрэн
  • Хуурамч инээмсэглэл
  • Бүгд л цагийн зүүг шавдуулан
  • Шинэ он гарлаа
  • Шинэхэн цас малгайлав гэж
  • Онгирохдоо тэнд намайг мартан
  • Өглөө цасан дээрх
  • Миний мөрийг хараад
  • Бүгд хуучин гэдгийг мэдмэгцээ
  • Нэрээр минь дуудан
  • Бурхан минь…

  •  Д.Өсөх-Эрдэнэ “Зураг төгсөхгүй”
  • Задалсан, бүтэн
  • Асгарсан, урссан
  • Өнгө өнгийн будгууд
  • Амьдрал юм.
  • Замбараагүй, хөглөрсөн
  • Цэвэрлээгүй удсан
  • Зураачийн урлан
  • Хорвоо юм.
  • Энэ өрөөний хаалгаар
  • Хүн болгон орж
  • Зураач болно
  • Ирсэн өдрөө эхлээд
  • Будгаа дуустал
  • Зурж эхэлнэ.
  • Уйдатлаа, дуустлаа
  • Удаан сууж зургаа зурчихаад
  • Зөөлөн босч урлангаас гарна
  • Зөрөөд бас нэгэн зураач орж ирнэ.

  •  Б.Мөнгөнтуул “Яг одоо”
  • Бүү буцаа
  • Хүний дээд гэж хайраа чамд даатгасан
  • Халуухан сэтгэлийн илчийг минь бүү буцаа
  • Харваад л унах од шиг амьдралд
  • Хонгор минь намайг гомдоож бүү буцаа
  • Эргэж буцахын энэхэн замбуулинд
  • Эхнэр чинь болсон миний хайр замхарчихаж мэднэ
  • Энгийн хүний үгэнд алийг нь ч ялгалгүй итгэж
  • Энэ сайхан амьдралаа хараар будвал сэтгэл гундана
  • Чамайг надад, намайг чамд бурхан өгсөн болохоор
  • Чинхүү ханийн хайрыг хос зүрхнээсээ бүү буцаа
  • Чангахан атгалцаад хамтдаа алхвал
  • Чи бидэн хоёрын санасан бүхэн бүтнэ дээ

  •  Г.Сонинбаяр “Бодлын сар”
  • Цас
  • Цасаар бүгдийг урласан
  • Цагаан биш байсан
  • Цасан байшин, цасан хүн, цасан зам…
  • Цасан ой нь хичнээн гоё гээч!
  • Цасан охид нь бас царайлаг…
  • Цасаар хийсэн шувууд нь
  • Цаг хугацаа шиг хүйтэн
  • Цас ургаж өвс ногоо болно
  • Цаг үргэлж цасан зүү цохилно
  • Цасан нүдэнд гуниг үгүй
  • Цасан зүрхэнд хайр үгүй
  • Хачин энэ ертөнцөд
  • Харин цас ордоггүй
  • Хавар бас болдоггүй

  1.  Б.Болормаа “ Намайг эзгүйд…”
  2. Алхмаар
  3. Хайр тэвэрсэн яргуй наранд дурлаж уйлахад аргадмаар санагддаг
  4. Харцанд сэмэрсэн сэтгэлийн хадгийг инээмсэглэлээрээ зүйж оёмоор санагддаг
  5. Хацрын минь мэнгэнээс сүүдэр эрж намайг уйлуулсан бүхнийг
  6. Хайраа дэвсэж диваажин урлачихаад хүлээмээр санагддаг
  7. Зүрх шагладаг уран гуниганд зүүсгэл өмсгөн бурхан зүг явуулчихаад
  8. Зүйлийн гоё бодол хүлхэн алхаад л алхаад л… баймаар
  9. Сүүлчийн цас өлмий доор минь мэгших шиг болоход өр өвдөж
  10. Сүүдэргүй цагаан гэмшлээсээ өөрийгөөн олж манцуйлаад ижийгээн баярлуулмаар
  11. Томоогүй салхин гэзгээр минь оролдож хэнийг ч юм дээ эзгүйчлэхэд
  12. Торгон бийрийг сөхөртөл инэд зурмар хачин гоё…
  13. Харцаараа зэмлэдэг аавынхаа дээлэнд нь өөрийгөө нуучихаад
  14. Хааяа гэзгээн задгайлж уруулаан будаад алхмаар санагддаг
  15. Сэтгэлдээ нартай хүний гишгэсэн газар бүлээн байдгийм гэнэлээ
  16. Сэмэрч хуучирсан цаасан дээрээс миний мөрийг хараарай
  17. Маргааш нь тэндээс цэцэг ургачихсан байх вий…

  1.  П.Хэрлэнтуяа “Өргөл”
  2. Хайрын өндөг
  3. Өнө мөнхий дурлалын минь
  4. Өндгийг чи дарахаар
  5. Дэндүү холоос дэвэх юм
  6. Дэвэх жигүүр чинь цуцахгүй байна уу?
  7. Зүрх сэтгэлийн минь үүрэнд
  8. Зүглэх шувуулийн сэтгэл
  9. Чин үнэнээрээ дамждаг болохоор
  10. Чиний тухай би дурсахгүй ээ
  11. Хагацах хайрын өехийд өдөлсөн
  12. Хайрын дэгдээхий шувуу болчихвол
  13. Эзэнгүй дурлал ганцаар шаналаад ээрэм талд өнчирнө шүү дээ.
  14. Зүрх сэтгэлийн минь үүрэнд
  15. Зүглэх шувуудын сэтгэл
  16. Чин үнэнээрээ дамждаг болохоор
  17. Чиний тухай би дурсахгүй ээ

  1. Ш.Лхамноржмаа “Хуульгүй амраг”
  2. Хуульгүй амраг
  3. Гүүль, зэсний хольцгүй шижир алт шиг амьдралд ч
  4. Хууль журманд төрдөггүй чиний хайрын сэтгэл
  5. Гоёл зүүсгэлд гологдом буруу зүстэй хорвоод
  6. Хун шиг цагаанаар зурагдсан миний гэнэн бодолоо
  7. Тэвчээрийн зааг амрлаан тэртээ хол суудаг
  8. Тэнгэрийн заадас арилган тэврэлдэн учирдаг
  9. Үйлийн үрийг өвсний үндсээр хавж
  10. Үүлэн чанадад саран эрхлүүлж хонодог
  11. Тэр бид хоёр хуульгүй амрагууд
  12. Тэргүүн өргөж тэнгэрт амардаг цадиггүй улс аа
  13. Алдуурсан сэтгэлийнхээ араас хөөсөөр
  14. Арайхийн барихад
  15. Андууралгүй яг чамтай л уулздаг
  16. Дарласан дурлалдаа ирэлсэн тонгорог шиг гаарч амьдардаг
  17. Барласан бурхан амь ороход үүр цайдаг аа
  18. Хувьчилж болдоггүй сэтгэлээр нь
  19. Хувцас оёж өмсдөг юм
  20. Би даардаггүй
  21. Хундагалж болдоггүй нулимсаар минь
  22. Бодлынхоо хирийг угаадаг
  23. Би гомддоггүй
  24. Иссэн тараг шиг бодлоо нууж чадахгүй явахад
  25. Ингэний хоормог шиг үгсээр намайг байлдан дагуулсан
  26. Зүрх зүрхнийхээ гэрэлд мөрөө харж алхдаг
  27. Урьд төрлийн садан
  28. Зүүний сүвэгчээр ч амь нь хамт урсах
  29. Урт төөргийн гэрчээ чи
  30. …Гурван нар тэнгэрт манддаг, хамаагүй
  31. Гуйлга гуйж, тавилан эргэг, ялгаагүй
  32. Хорвоо нялхарч, гол үерлэг, хамаагүй
  33. Харин чи л хуульгүй амраг хэвээрээ бай

  1.  Ц.Эрдэнэбаатар “Нялх зүүд”
  2. Том хайр
  3. Баруун саахалтын бага хүү, амраг түүнд минь
  4. Бас л над шиг хэтэрхий хайртай гэнэ.
  5. Хоёр туйлаас ассан гал хайрын торгон огтлолцолд
  6. Хонгор чи минь шатах нь дээ янз нь
  7. Баянаараа тэнэгээ нуусан хэн гуайн хүүд
  8. Багын жаалхан чамайгаа өгөхгүйн тулд
  9. Хүсэл хяслын шалтагт алаг нь байх хорвоод
  10. Хүнийх болгочихоод шаналахгүйн тулд
  11. Зүрхийг минь өвдтөл цавчлах азарган санаагаа сойж
  12. Зөнгийнхөө алтан судлаар чамайгаа хурааж ирэхээр
  13. Солонгын олон өнгөөр үгээ будаж
  14. Сортосхон алхаатай дэл шаргаараа
  15. Бөгцөг мэт хорвоод морь буусан үзэсгэлэн чамдаа
  16. Бөнжигнөтөл жороолсоор гангарч очино гэж мордлоо
  17. Газрын эмзэг анир шаргал дэлээрээ тэмтрэх
  18. Галт шарга морины минь явдал нь ороод ирэхлээр нь
  19. Хов орох зайгүй эртийн их л хүслийг нь
  20. Хоёр талаасаа садарч уулзана…гэж онгирлоо.
  21. Барлаг халтар саран тэнгэр тэмтрэн өнгийх цагт
  22. Багтаж ядсан хүсэлтэйгээ уяан дээр чинь иртэл
  23. Бараат шанхын даншигт ч нүд соронздож жороолдог
  24. Баруун саахалтын баяны хилэн хар морь нь
  25. Миний л уяа даа гэсэн шиг хулмалзанхан зогсох нь
  26. Мэнгэт жаалхан тэр минь хүнийх болж дээ…янз нь
  27. Хайрын адайр зангийн минь цанхтай цагаан азарга
  28. Хазаар булааж эргэв
  29. Айлын уяан дээр ирчихээд орохгүй буцахын омог
  30. Агуу өвөгдийн минь сэжигтэй ноцолдож эргэв.
  31. Хар нь ихэдсэн орчлонгийн хар дээрээс
  32. Хаан монголын ёсыг нь тангарч орхиод
  33. Сарны хээтэй тоосыг тэнгэрийн чагтаганд сүлжиж
  34. Сайхан чиг л чамдаа гомдон гомдон буцлаа би
  35. Гэвч…Цээжин дотор цовхочсон эмнэг их хайр минь
  36. Чингэсийн их уулсын ёсыг эвдсэн болохоор
  37. Миний хайр том юм аа