ГАДААД ХАРИЛЦАА

Дотоодын Төрийн захиргааны төв байгууллага түүний харьяа газрууд, бүх хот аймаг дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын газар, нийгмийн халамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-ууд, Монголын зохиолчын эвлэл зэрэг газрууд, Япон улсын нийгмийн халамжийн корпораци, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Их сургууль, ӨМӨЗО-ы Баруун сөнөд хошууны Утга урлагийн холбоо зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагаатай ажилладаг.

Гадаад хамтын ажиллагааны хүрээнд Япон, БНСУ, БНХАУ-ын зарим их дээд сургууль, сэтгүүл зүйн байгууллагуудтай гэрээ байгуулан хамтран ажилладаг. Манай сургууль Оросын холбооны улсын Москва хотын Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль Японы Сока Их сургууль, Кокусай Кайёо олон улсын ахлах сургууль, Японы нисэхийн академитэй байнгын хамтын ажиллагаатай байдгаас гадна Япон улсын нийгмийн халамжийн корпорацитай хамтран ажиллаж багш оюутан очиж дадлага хийн мэргэжил дээшлүүлдэг. Америкийн монгол судлалын төвийн Азид зориулсан ном хөтөлбөртэй хамтран номын гадаад фондоо арвижуулах ажлыг 2 удаа зохион байгуулав.

2014 онд захирал доктор профессор Ц.Нацагдолгор ӨМӨЗО-д зочилж ӨМӨЗО-ны Их сургуультай хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр хийв.

2015 онд Япон улсын энх тайван, соёл, боловсролын нэрт зүтгэлтэн Дайсакү Икедагийн үүсгэн байгуулсан Сока Гаккей байгууллагын бие төлөөлөгчид сургуульд зочилж хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан.

2015 онд Ялон улсын иргэн Такаши Фүживара зочилж Японы нийгмийн халамжийн салбарт нийгмийн ажлын ангийн оюутнууд сурч ажиллах боломжийн талаар таницуулга хийв.

2015 онд нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч Н.Нямсүрэн Японы нийгмийн халамжийн корпорацид ахмадын асрамж үйлчилгээний туршлага судалж ажилласан.

2015. 2017 онд захирал Ц.Нацагдулам тэргүүтэй багш, төгсөгчдийн хамтарсан баг ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Баруун сөнид хошууны Монгол үндэстний дунд сургууль, Утга урлагийн холбоотой хамтран Хүрэл тулга яруу найргийн наадмыг 2 удаа зохион байгуулсан.

2017 онд БНПУ-ын Варшав хотноо болсон Ctefan Batory Foundation “Архи мансуурал ,донтлын зөвлөх үйлчилгээ”-ний сургалт семинарт нийгмийн ажлын тэнхимийн багш Н.Нямсүрэн, Д.Бурмаа нар явж мэргэжил дээшлүүлсэн.

2019 онд Захирал дэд профессор Ц.Нацагдулам ӨМӨЗО-ы Хөх хотноо зочилж Хөх хотын Багшийн их сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж ажилласан.

2018 онд нийгмийн ажлын тэнхимийн багш Ц.Отгонхорлоо БНЭУ-ын Банголор хотын СИ англи хэлний академид мэргэжил дээшлүүлсэн.

   БНХАУ-ын ӨМӨЗО-ы Өдрийн сонины дэргэдэх Солонго мэдээлийн төвтэй хамтран сэтгүүлчдийн мэргэжил дээшлүүлэх ажлыг зохион байгуулж ирснээс гадна ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Баруун сөнид хошууны засаг захиргаа, Утга урлагийн холбоотой  хамтран Хүрэл тулга хүүхдийн яруу найргийн наадмыг 2 жилд нэг удаа зохион байгуулж заншлаа. Одоо ӨМӨЗО-ны малчин зохиолчдыг монгол соёл, түүх, монгол хэл,  утга зохиолын ололттой танилцуулах, давтах сургах ажлыг эхлүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. ӨМӨЗО-ы зохиолчдын байгууллага- Утга урлагийн холбоодтой хамтран хүүхдийн зохиолыг сурталчлах, хэвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Багш нараа гадаадад сургах мэргэжил  дээшлүүлэх ажлыг нь  дэмжин АНУ-д сэтгэл судлалын багш Т.Өнөртүвшин, , сэтгүүл зүйн багш Д.Золжаргал, Н.Ариунзаяа нар мэргэжил дээшлүүлэн суралцаж байна. Манай сургууль төгсөгчдийн ололт амжилтыг бүртгэх мэдээллийн сантай бөгөөд төгсөгчидтэй тогтмол холбоотой ажилладаг. УЗНАДС төгсөгчидтэйгөө эргэх холбоо сайтай ажилладаг бөгөөд тэдний мэргэжлийн салбарт гарсан ололт амжилтыг бүртгэх, мэдээллийн сангаа байнга шинэчилж ажилладаг. Үүнд төгсөгчдийн холбоо идэвхтэй оролцдог. Утга зохиолын салбар төгсөгчдөөс “Болор цом” яруу найргийн наадмын эзэн-4, -“Ган үзэгтэн” сэтгүүлч-20, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”-10, “Боловсролын тэргүүний ажилтан”-7 төрөн гарсан байна