Утга зохиолын тэнхим

Утга зохиолын салбарын зохион байгуулдаг наадмууд

“Алтан цом” яруу найргийн наадмыг бие дааж, “Хүрэл тулга” хүүхдийн яруу найргийн наадам, “Алтан үзэг” яруу найргийн наадам, богино өгүүллэгийн “Эрдэнийн эрхи” наадмуудыг хамтран зохион байгуулдаг. Мөн “Болор цом” яруу найргийн наадамд “Хамгийн залуу яруу найрагч”-д шагнал олгодог.

Манай төгсөгчид

Манай сургуулийн төгсөгчдөөс “SBN” телевизийн сэтгүүлч Б.Эрдэнэцогт, “C1” телевизийн сэтгүүлч Ө.Отгонбаатар, “UBS” телевизийн сэтгүүлч И.Буянжаргал, “Ийгл” телевизийн сэтгүүлч Ж.Батхишиг, “TV5” телевизийн сэтгүүлч Г.Энхжаргал, “TV8” телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай, “Ган зам” сонины сэтгүүлч яруу найрагч Л.Ганзул, УЗНАДС-ийн багш яруу найрагч Ц.Эрдэнэбаатар, яруу найрагч Г.Нэргүй, “Болор цом” 2006 наадмын дэд байрын эзэн Ш.Лхамноржмаа, Сэр-Одын шагналт Н.Гантулга, яруу найрагч Ш.Анхтуяа, П.Хэрлэнтуяа, Г.Сонинбаяр, Х.Болор-Эрдэнэ зэрэг авъяаслаг яруу найрагч, сэтгүүлчид ажиллаж байна.

Оюутанд үзүүлэх хөнгөлөлт

  • 2 улирал дараалан “А” үнэлгээтэй суралцвал дараа жилийн сургалтын төлбөрийг 10%, 4 улирал дараалан “А” үнэлгээтэй суралцвал 25% тус тус хөнгөлөх
  • Сурлага уран бүтээлийн өндөр амжилт үзүүлсэн оюутанд алдарт зохиолчдын “Нэрэмжит цалин”-г олгож, сургалтын төлбөрийг 100% чөлөөлөх
  • Мэргэжлийн дагуу улсын хэмжээний эрдэм шинжилгээний хуралд түрүүлвэл төлбөрийн хөнгөлөлт
  • “Хүрэл тулга” яруу найргийн наадмын тэргүүн байрын эзнийг эхний жилийн төлбөрөөс 100% чөлөөлөх
  • Улсын олимпиад болон уралдаан тэмцээнд түрүүлсэн бол шалгалтгүй элсүүлж, эхний жилийн сургалтын төлбөрийг 30% хөнгөлнө.
  • 11-р ангиа “A”үнэлгээтэй төгссөн бол шалгалтүй элсүүлж,эхний жилийн сургалтын төлбөрийг 15% хөнгөлнө.
  • Нийт төгсөгчдийн 86,4% нь ажилтай бөгөөд үүнээс 72,2% нь мэргэжлээрээ ажиллаж байна.
  • 30 компьютер бүхий сургалтын кабинеттэй
  • Туршлагатай дадлага удирдагчаар удирдуулан дадлага хийлгэдэг
  • Оюутнууд төсөлд хамрагдан мөнгөн тэтгэлэг авдаг

БАТЛАВ.  ЗАХИРАЛ                                     проф Ш.ЦЭНД-АЮУШ/Sc.D/