Нийгмийн ажлын тэнхим

2000 онд сэтгэл судлалын ухааны доктор профессор Ц.Нацагдолгорын санаачилга удирдлага дор Нийгмийн ажлын салбар байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Нийгмийн ажлын салбарын  хэрэгжүүлсэн төслүүд:

  • 2000 он. Өвөрхангай аймгийн Бүрд сумын бага сургуулийг сэргээн засварлах төсөл
  • 2002-2003 онд УНХГ-тай хамтарсан “Гэрийн үйлчилгээ” төсөл
  • 2002 он. Швейцарийн консулын газартай хамтарсан Батсүмбэрийн асрамжийн газрын үйлчлүүлэгчдийг чадавхжуулах, дэмжих төсөл
  • 2003 он. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 жилийн сургуульд халуун усны төсөл
  • 2005 он. Нийгэм хамт олонд түшиглэсэн нийгмийн халамжийн үйлчилгээний загварыг турших “Оролцоо” төсөл
  • 2005 он. Нийгэм хамт олонд түшиглэсэн нийгмийн халамжийн үйлчилгээний тогтолцоог турших “Иргэдийн хөгжлийг дэмжих төв” төсөл
  • 2007 он. “Олон нийтэд түшиглэсэн гэрийн үйлчилгээ” төслийг Сонгино хайрхан дүүргийн 1, 3-р хороон дээр хэрэгжүүлж байна.
  • 2008 он. СХД-ийн 5,6,7,9-р хороонд “Ахмад настанд үзүүлэх гэрийн үйлчилгээ”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх гэрийн үйлчилгээ” төслийг амжилттай хэрэгжүүлсэн.
  • 2008 он. СХД-ийн 14, 15, 25-р хороонд ахмад настанд үзүүлэх гэрийн үйлчилгээ төслийг хэрэгжүүлсэн
  • 2010 он. Норвегийн тусламжийн байгууллага, НХТТөвөөс зохион байгуулсан хүүхдийн оролцооны байгууллагыг хөгжүүлэх уралдаант төслийг Налайх дүүргийн “Голомт” цолцолбор сургуульд амжилттай хэрэгжүүлж, тэргүүн байр эзэлсэн

Нийгмийн ажлын салбарын явуулсан сургалт:

  • 2001 он. Хан-Уул дүүргийн хорооны нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтанд “Нийгмийн ажлын хандлага төлөвшүүлэх” сургалт
  • 2001 – 2003 он. Өвөрхангай аймгийн халамжийн ажилтнуудыг мэргэшүүлэх нийгмийн ажлын 3 шатат сургалт
  • 2003 – 2005 он. Сүхбаатар аймгийн халамжийн ажилтнуудыг мэргэшүүлэх нийгмийн ажлын 3 шатат сургалт
  • 2004 он. Сэтгэцийн клиникийн эмнэлгийн сувилагчдад “Олон нийтэд түшиглэсэн нөхөн сэргээх нийгмийн ажлын үйлчилгээ” сургалт
  • 2004 – 2006 он. Увс аймгийн халамжийн ажилтнуудыг мэргэшүүлэх нийгмийн ажлын 3 шатат сургалт
  • 2008 он. Нийгмийн ажлын багш сургагчдын холбоотой хамтарч “Нийгмийн ажлын багш нарын зуны сургалт”-ыг зохион байгуулсан
  • 2008 он. УХНХГ-ын захиалгаар Улаанбаатар хотын Нийгмийн халамж, үйлчилгээний газрын ажилтнуудыг мэргэшүүлэх сургалт
  • 2011 он. “Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэг”-ийн захиалгаар ЕБС-иудын сурагчдын дунд “РС тоглоом, түүний сөрөг нөлөө”, “Гэр бүлийн тохироо” сэдэвт сургалтуудыг зохион байгуулсан
  • 2012 онд Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Иргэдийн оролцооны танхимтай хамтран “Иргэдийн оролцоог дээшлүүлэх төсөл”-д хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.
  • 2013 онд сургуулийн дэргэд Нийгмийн ажилтны мэргэжил дээшлүүлэх институт байгуулагдан байгууллага, иргэдийн захиалга хүсэлтээр нийгмийн ажлын бакалаврын эчнээ сургалтыг танхимын болон ажлын байран дахь хэлбэрээр явуулж байна
  • 2013 онд Монголын нийгмийн зөвлөх хүрээлэнтэй хамтран “Мэргэжлийн чиг баримжаа олгох” сургалтыг  Нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуулиудад зохион байгуулсан.
  • 2014 онд “Нийгмийн ажлын тогтолцооны төлөвшил, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг нийгмийн ажлын чиглэлээр сургалт явуулддаг улсын болон хувийн хэвшлийн их дээд сургуулиуд, нийгмийн ажлын холбоодын мэргэжилтнүүд, судлаач багш нар болон нийгмийн ажлын чиглэлээр суралцаж байгаа оюутнууд гэсэн хэлбэртэйгээр зохион байгуулав.
  • 2015 онд зорилтот бүлгийн иргэд болон тэдэнтэй ажилладаг хэсгийн ахлагчдад “Ард түмний их сургууль” төслийн хүрээнд амьдрах ухаан, халамж үйлчилгээний төсөл хөтөлбөрт хамрагдах, соёл гэгээрүүлэх, танин мэдэхүйн сургалтыг зохион байгуулсан.
  • 2015 онд Нийгмийн ажилтны үндэсний анхдугаар зөвлөгөөнөөр нийгмийн ажлын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцүүлж, нэгдсэн зохион байгуулалтын механизмийг бий болгох зорилгоор улсын болон хувийн хэвшлийн их дээд сургуулиуд, нийгмийн ажлын холбоод, суралцагсад болон төгсөгчид оролцов.
  • 2015 онд МЗХолбооны сургалт, судалгааны Policy төв, Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургуулиас зохион байгуулсан  Нийгмийн ажилтан бэлтгэдэг их дээд сургуулиудын оюутан залуучуудын дунд зохион байгуулагдсан “Парламентын мэтгэлцээн”-д О. Мягмарсүрэн, Б. Отгонтуул, Ц. Бадамжаргал, С. Амарбаясгалан нар 3-р байр эзэлсэн.
  • 2016 онд Соц-Интерний Олон улсын эмэгтэйчүүдийн Азийн бүсийн ээлжит хурлыг НАМЭХ-той хамтран зохион байгуулалцсан.
  • 2016 онд МУБИС-ийн Нийгмийн ажлын арга зүйн тэнхимээс зохион байгуулсан Эрдэм шинжилгээний хуралд М. Монголжин /НА-4/,                С. Амарбаясгалан /НА-2/,  О. Бат-Орших /НА-2/  нар оролцож 3 байрт шалгарав

Тус тэнхим нь туршлагатай багшлах боловсон хүчнээр бүрэн хангагдсан. Одоогийн байдлаар:

  • Ц.Нацагдолгор /Сэтгэл судлалын ухааны доктор/, Үүсгэн байгуулагч
  • Д.Чойжилсүрэн /дэд профессор/ НХХЯ-ны Халамж үйлчилгээний газрын даргаар ажиллаж, нийгмийн халамж хамгааллын чиглэлээр мэргэшсэн анхны  мэргэжилтэн
  • Т.Өнөртүвшин /магистр/
  • Н.Нямсүрэн /магистр/
  • Ц. Отгонхорлоо /магистр/
  • Б.Нарангэрэл /магистр/
  • О. Пүрэвсүрэн /магистр/