Түүхэн замнал

  • Манай сургууль 1994 оны наймдугаар сард Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Ширсэдийн Цэнд-Аюушийн санаачилгаар утга зохиолын ажилтан /зохиолч/ мэргэжлээр сургалт явуулж үүсэн байгуулагдсан.
  • 1997 оноос монгол хэл-уран зохиолын багшийн ангийг 40 оюутантайгаар нээн ажиллуулав.
  • 1996 оноос эхлэн Монголын хүүхдийн ордонтой хамтран “Хүрэл тулга” яруу найргийн улсын уралдааныг зохион байгуулж ирсэн.
  • 1998 онд “Олон улсын хүүхдийн найрамдал төв”-д болсон “Хүрэл тулга” улсын уралдаанд аймаг тус бүрээс оролцсон шилдэг 25 сурагч манай сургуульд элсэн нэг анги болон суралцаж бүгд амжилттай төгссөн.
  • 1998 оноос Япон улсын “Сока Гаккай байгууллага”, “Сока их сургууль”-тай хамтарч ажиллах хэлэлцээр байгуулж багш, оюутнууд мэдээлэл солилцох болсон.
  • 1998 онд Япон улсын Энхтайван, соёл боловсролын нэрт зүтгэлтэн, зохиолч, УЗНАДС-ийн хүндэт доктор Дайсаку Икедагийн хөрөнгө оруулалтаар номын сан 5,000 номоор баяжиж түүний нэрэмжит боллоо.  
  • 1999 оноос Япон улсын “Кокусай Кайёо олон улсын ахлах сургууль”-д манай сургуулийн нийгмийн ажилтны нэгдүгээр курсын асран хамгаалагчгүй оюутан А.Уранчимэг япон хэлний курст тухайн сургуулийн зардлаар нэг жил суралцсан.  
  • 2000 оны есдүгээр сард Сэтгэл судлалын ухааны доктор, профессор Ц.Нацагдолгорын удирдлаган дор нийгмийн ажлын салбар сургалтын үйл ажиллагаагаа эхэлсэн.
  • 2000 оноос УБИС (МУБИС)-тай хамтран “Алтан үзэг” яруу найргийн наадмыг зохион байгуулж ирсэн.
  • 2000 оноос Япон улсын Кансай мужийн “Сока их сургууль”-тай хамтран ажиллах болж, тус сургуулиас сургуулийг үүсгэн байгуулагч Ш.Цэнд-Аюушид доктор, профессор цол олгов.
  • 2000 оны 5-р сарын 1 – 9-ний хооронд “Сока Гаккай олон улсын сургууль”-ийн урилгаар сургуулийн захирал Ш.Цэнд-Аюуш, гүйцэтгэх захирал Ц.Нацагдулам, утга зохиолын тэнхимийн багш Ш.Дулмаа нар Токио, Киото, Осака хотуудаар зочлон монголын соёл, утга зохиолыг сурталчилсан.
  • 2000 оноос нийгмийн ажлын чиглэлээр төслүүд хэрэгжүүлж эхэлсэн.
  • 2002 онд Япон улсын Кансай мужийн “Олон улсын Сока ахлах сургууль”-аас үүсгэн байгуулагч Ш.Цэнд-Аюушийг Боловсролын гавьяат зүтгэлтэн цолоор өргөмжлөв.
  • 2002 оноос зохиолч Д.Наваансүрэнгийн нэрэмжит “Минжин хангай” яруу найргийн наадам зохион байгуулж эхэлсэн
  • 2002 оноос эхлэн Монголын Зохиолчдын Эвлэлтэй хамтран “Эрдэнийн эрхи” богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулж ирлээ.
  • 2002 оноос Өвөрхангай, Архангай, Булган, Баянхонгор, Дархан, Орхон, Сэлэнгэ, Дорнод аймгуудын Хүүхдийн төвтэй хамтран аймгийн “Хүрэл тулга” яруу найргийн наадмыг зохион байгуулж байна.
  • 2004 онд Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан “Алтан үзэг” яруу найргийн наадам зохион байгуулсан
  • 2005 онд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамнаас аттестатчилагдсан.
  • 2006 онд Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль хотын А зэрэглэлийн бүсэд, хичээлийн шинэ, өөрийн байртай болсон.
  • 2007 онд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс магадлан итгэмжлэгдсэн.    
  • 2007 онд төгсөгч, яруу найрагч Ш.Лхамноржмаа “Болор цом” наадмын эзэн болсон.
  • 2008 оны 3-р сарын 22-нд ур чадварын хичээлийн багш, яруу найрагч Ш.Дулмаа Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.
  • 2009 онд захирал Ш.Цэнд-Аюуш Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсан.
  • 2010 онд төгсөгч, оюутнуудын уулзалт болж, “Залуу хүний нийгэмд эзлэх байр суурь, үүрэг, оролцоо” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн
  • 2010 онд “Монголын нууц товчоо” утга зохиолын дээд сургууль нэгдсэн
  • 2011 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Өдрийн сонин”, “Солонго” вэб сайтын сэтгүүлчид тус сургуульд суралцаж мэргэжил дээшлүүлсэн
  • 2011 онд “Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэг”-ийн захиалгаар ЕБС-иудын сурагчдын дунд “РС тоглоом, түүний сөрөг нөлөө”, “Гэр бүлийн тохироо” сэдэвт сургалтуудыг зохион байгуулсан
  • 2011 онд тус сургуулийн нэрэмжит “Гал урсгал” яруу найргийн наадмыг Улаанбаатар, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорнод аймгийн ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулсан
  • 2012 он “Зөв хооллолт” сэдэвт төсөлд нийт оюутныг хамруулсан.
  • 2012 онд НИТХ-ын дэргэдэх Иргэдийн оролцооны танхимтай “Иргэдийн оролцоог дээшлүүлэх” төсөлд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.
  • 2013 он Нийгмийн зөвлөх хүрээлэнтэй хамтран мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг хотын бүх ерөнхий боловсролын сургуульд зохион байгуулсан.
  • 2014 онд Сургууль байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэв.
  • 2014 онд “Гал урсгал” яруу найргийн наадам зохион байгуулсан.
  • 2014 он “Нийгмийн ажлын тогтолцооны төлөвшил тулгамдсан асуудлууд” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан.
  • 2014 онд Утга зохиолын шүүмжийн шинэ судалгаа сэдвээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан.
  • 2014 онд Төгсөгчдийн бичсэн шүлгийн дууны концерт зохион байгуулсан.
  • 2015 оны 3 сард захирал Ц.Нацагдолгорын санаачилгаар нийгмийн ажилтны үндэсний анхдугаар зөвлөгөөн зохион байгуулсан.
  • 2015 оны 6 сар Ард түмний их сургуулийн нээлт зохион байгуулж энэ үеэр төр нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын амьдралын түүхэн замналын талаар хэлэлцүүлэг хийв.
  • 2015 оны 9 сарын 29-нд Японы энх тайван соёл боловсролын нэрт зүтгэлтэн Дайсаку Икедагийн үүсгэн байгуулсан Сока Гаккей ОУБ-ын бие төлөөлөгчид сургуульд зочлов.
  • 2015 оны 10 сарын 1-нд Япон Монголын соёлын нийгэмлэгийн тэргүүн Негеши Сан, Такаши Фуживара нар зочилж Япон улсын халамжийн төвд оюутны дадлагажих хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурав.
  • 2015 оны 12 сард сургуулийн захирал Ц.Нацагдолгор төгсөгч Д.Отгонцагаан нар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Их сургуульд зочилж хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
  • 2015 онд ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Сөнөд баруун хошууны Утга урлагийн холбоотой хамтран “Хүрэл тулга” наадам зохион байгуулж, төгсөгч Н.Гантулга, Г.Батгүр, Д.Отгонцагаан нар шүүгчээр ажиллав.
  • 2015 Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой угтаж төрсөн газарт нь хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулав.
  • 2016 онд “Хүрэл тулга” хүүхдийн яруу найргийн наадам зохион байгуулсан.
  • 2016 онд сургуулийн захирал доктор профессор Ц.Нацагдолгор Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулав.
  • 2016 онд төгсөгч Ц.Эрдэнэбаатар “Болор цом” наадмын эзэн болов.
  • 2016 онд МҮОНТ-ийн “Хугараагүй ноён нуруу” нэвтрүүлэгт багш оюутнууд оролцож санал бодлоо солилцов.
  • 2016 он БНПАУ-ын Варшав хотноо архи мансуурал донтолтын зөвлөх үйлчилгээний сургалтанд Нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч Н.Нямсүрэн, багш Д.Бурмаа нар оролцож мэргэжил дээшлүүлэв.
  • 2017 онд төгсөгч Б.Батсайхан “Болор цом” наадмын эзэн болов.
  • 2016-2018 онд сэтгэл судлал, номын сан судлалын мэргэжлээр анхны төгсөлтийг хийв
  • 2016-2018 онд нийгмийн ажил, утга зохиол судлалын магистрын анхны төгсөлтийг хийлээ.
  • 2018 онд ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Баруун сөнид хошуунд Хүрэл тулга яруу найргийн наадмыг зохион байгуулав.
  • 2018 онд Хүрэл тулга яруу найргийн наадмыг МХО-той хамтран зохион байгуулав.
  • 2018 онд Монголын хүүхдийн төв номын сан, Сод номун төв ТББ-тай хамтран монгол бичгийн “Хурдан уншигч” улсын уралдааныг зохион байгуулав.
  • 2019 онд төгсөгч МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л. Ганзулын дурсгалд зориулсан “Марал буусан шөнө” хүндэтгэлийн тоглолтыг UB паласт хамтран зохион байгуулав.