Эрдэм шинжилгээ

ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

2011 он

  1. Оюутны эрдэм шинжилгээний бага хурал болж уг хуралд 20 гаруй илтгэл хэлэлцүүлснээс НА-3 ангийн оюутан Э.Ганзориг тэргүүн байр
  2. Сэтгүүлч коллежтэй хамтран зохион байгуулсан “Сэтгүүл зүйн онол практикийн тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний бага хуралд сэтгүүлч-4 ангийн оюутан Ц.Жаргалцэцэг дэд байр
  3. УБИС-иас зохион байгуулсан “Сэтгүүл зүйн онол практикийн тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний бага хуралд МХУЗБагшийн 4 ангийн оюутан Б.Болортуяа “Сентиментиаль яруу найрагт Д.Баттогтохын оруулсан хувь нэмэр” илтгэлээр 3 байр
  4. 2011 оны 04 сард” Монголын нууц товчоо” сэдэвт АХА тэмцээнийг бүх оюутнуудын дунд зохиож шалгарсан 30 оюутан МҮОНТВ-ээс зохион байгуулсан “Нууц товчооны нууцад нэвтрэхүй” телевизийн шоу нэвтрүүлэгт оролцож, 2 шатанд 11 оюутан шалгарснаас гадна УЗА-4 ангийн оюутан н.Бат-Эрдэнэ сүүлчийн шатанд шалгаран оролцов.

“НИЙГМИЙН АЖЛЫН ТОГТОЛЦООНЫ ТӨЛӨВШИЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

2014.10.23

Нийгмийн ажил Монгол улсад үүсч хөгжсөн цагаас хойшхи боловсролын болон нийгмийн ажлын үйлчилгээний бүтэц, тогтолцооны төлөвшил, тулгамдаж буй асуудлууд, нийгмийн ажилтны нийгэмд гүйцэтгэх үүрэг ач холбогдлын талаар дүн шинжилгээ хийж, нийгмийн ажлын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах хэлэлцүүлгийг эхлүүлэх зорилгоор зохион байгуулсан бөгөөд уг хуралд улсын болон хувийн хэвшлийн их дээд сургуулиуд, нийгмийн ажлын нийгэмлэг, холбоодууд оролцсон. Тус хуралдаанд УЗНАДС-ийн захирал  доктор проф Ц.Нацагдолгор “Нийгмийн ажлын талаар төрөөс баримтлах бодлого”, нийгмийн ажлын тэнхимийн багш Н.Нямсүрэн “Нийгмийн ажлын дадлагын арга зүйг боловсронгуй болгох” сэдвээр итгэл тавьж хэлэлцүүлсэн.

“ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” СЭДЭВТЭЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ-2015


Монгол Улсын боловсролын их сургуулийн Нийгмийн ажлын арга зүйн тэнхимээс зохион байгуулсан “Гэр бүлийн хөгжлийн асуудал шийдвэрлэх арга зам” сэдэвтэй эрдэм шинжилгээний бага хурал 2015 оны 11 сарын 26 нд амжилттай болж өнгөрлөө. Тус эрдэм шинжилгээний хуралд Нийгмийн ажилтны 4-р ангийн оюутан Б.Сайхантуул “Гэр бүлийн харилцааны зөрчил түүнд үзүүлэх нийгмийн ажлын үйлчилгээ” сэдэвт илтгэлээрээ оролцож 3 дугаар байр эзлэв. Мөн Эрдэм шинжилгээний хурлын багийн илтгэл төрөлд тус сургуулийн Нийгмийн ажилтны 2-р ангийн оюутан О.Бат-Орших, С.Амарбаясгалан, нийгмийн ажилтны 4-р ангийн оюутан М.Монголжин нар “Хүүхэд хамгаалал үйлчилгээг хамтарсан багаар үзүүлэх хэрэгцээ” сэдэвт илтгэлээр амжилттай оролцсон юм. Оюутнуудынхаа цаашдын эрдмийн ажилд амжилт хүсье.

ТӨРИЙН ШАГНАЛТ, ЗОХИОЛЧ, ИХ ЭРДЭМТЭН Б.РИНЧИНИЙ ЗОХИОЛД ХИЙХ АЖИГЛАЛТ СЭДЭВТ ШҮҮМЖ БИЧЛЭГИЙН УРАЛДААН

Монголын зохиолчдын эвлэл, Д.Нацагдоржийн нэрэмжит Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль хамтран Төрийн шагналт, зохиолч, их эрдэмтэн Б.Ринчиний зохиолд хийх ажиглалт сэдэвт уралдааныг зохион байгуулсан юм. Уралдааны дүнг УЗНАДС-ийн Удирдах зөвлөлийн дарга, МУСГЗ доктор, профессор Ш.Цэнд-Аюуш танилцуулж шагнал гардуулав. Уралдааны тэргүүн байрт УЗА 4-р ангийн оюутан О.Өнөрцэцэгийн “Үүрийн туяа, Заан залуудай” романд хийсэн ажиглалт буюу хүний нийгмийн хувьсал өөрчлөлт” бүтээл дэд байрт УЗА 2-р ангийн оюутан Б.Мөнхтуяагийн “Их санааны цаадах эгэл өгүүлэмж”, гуравдугаар байрт УЗА 1-р ангийн оюутан О.Оргилсайханы “Шүхэрч Ринчин” бүтээлүүд тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болов. Мөн тус сургуулийн төгсөгч яруу найрагч Э.Энхболд Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн болсон юм.

МОНГОЛЫН САЙХАН БИЧИГТЭН


“Хүмүүн бичиг” сонины газраас санаачлан жил бүр зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн – 2015 ” улсын уралдааны дүн гарч 2016 оны 1 сарын 11-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнал гардууллаа. 19-дэх удаагийн уралдааны “Насанд хүрэгчдийн ангилалд УЗНАДС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн 2-р ангийн оюутан, Япон улсын иргэн Шимамура Шо “Монгол хэлний тухай хууль түүний шинэлэг тал” сэдэвт бичлэгээрээ тусгай байрт шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Шимамура Шо шагнал гардаж авах үеэр Соён гэгээрүүлэх телевизийн “Гайхамшигт үзмэр” нэвтрүүлэгт оролцож ярилцлага өгөн бүтээлээ уншиж сонирхуулсан юм.

УЗНАДС-ийн оюутан Т.Энхнаран “Миний сэтгэлийн жигүүр- 2016” яруу найргийн наадамд тусгай байрт шалгарлаа

Монгол улсын төрийн соёрхолт, яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит Яруу найраг “Миний сэтгэлийн жигүүр-2016” яруу найргийн наадам өнөөдөр Их засаг их сургууль дээр боллоо. Наадамд 90 гаруй бүтээл оролцож шилдгүүдээ шалгаруулсан юм. Тус наадамд УЗНАДС-ийн 8 оюутан шүлгээ өгч авьяас чадвараа сорьсоноос 2-р шатанд зургаан оюутан үлдэж амжилт гаргалаа. Харин наадмын 3 шатанд 4 оюутан шалгарч УЗА-1 ангийн оюутан Т.Энхнаран “Булшны чулуу яаж инээмсэглэнэ вэ? шүлгээрээ “Миний сэтгэлийн жигүүр- 2016” наадмын тусгай байрын эзэн боллоо. Мөн тус наадмын уран уншлагын төрөлд УЗА-3 ангийн оюутан Э.Энхмягмар амжилттай оролцсон байна. Авьяаслаг оюутнууддаа дараа дараагийнх нь наадамд амжилт хүсье.

Ц.АРИУНЖАРГАЛ НЬ “БАТДОРЖ САН”ГААС ЗОХИОН БАЙГУУЛДАГ ШИЛДЭГ “ЭССЭ” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ ТУСГАЙ БАЙРТ ШАЛГАРЛАА

         
2016 оны 5 сарын 3-ны өдөр “Батдорж сан”гаас зохион байгуулдаг шилдэг “Эссэ” шалгаруулах уралдааны ялагчид тодров. Сэтгүүлч мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын ур чадварыг сайжруулах зорилготой гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй уралдаанд 112 оюутан оролцож РТМУ –ийн сургуулийн гуравдугаар курсийн оюутан Т.Жаннагийн “Хавар” эссэ шилдгээр шалгарч бүтэн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдах эрх авав. Гурван үе шаттай явагдсан уг уралдааны 2 шатанд шалгарсан 12 оюутанд УЗА 2-р ангийн оюутан Ц.Ариунжаргал “Үнэнийг эрэлхийлэх мөчид”, мөн ангийн Б.Мөнхтуяа “Мэргэжил сонгоно гэдэг чинь амьдралаас өөрийгөө сонгоно гэсэн үг” эссэгээрээ багтсан юм. Харин уралдааны тусгай байрт Ц.Ариунжаргал шалгарч өргөмжлөл 100 мянган төгрөгөөр шагнууллаа. 

ПАРЛАМЕНТЫН МЭТГЭЛЦЭЭН”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Полиси төв, Монголын мэтгэлцээний нэгдсэн холбоо, Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургууль хамтран улсын хэмжээнд нийгмийн ажилтан бэлтгэдэг их дээд сургуулиудын оюутан залуусыг дунд “Парламентын мэтгэлцээн”-ийг 2016 оны 11 сарын 19-нд амжилттай зохион байгууллаа. Мэтгэлцээнд их дээд сургуулиудаа оюутнууд мэргэжлийн ур чадвар, мэдлэгээ сорьсноос тэргүүн байрт ШУТИС-ийн НТС-ийн баг, II байрт ХДС-ийн баг, III байрт утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн О.Мягмарсүрэн, Э.Отгонтуул нарын баг, тусгай байрт С.Амарбаясгалан, Ц.Бадамжаргал нарын баг тус тус шалгарсан амжилт үзүүллээ.

“БАДРАНГУЙН АЙ-2017”

СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуулиас жил бүр зохион байгуулдаг “Бадрангуйн ай-2017” наадам боллоо. Наадмын эхний шатанд 60 гаруй оюутны бүтээлээ ирүүлснээс 2-р шатанд 32 оролцогчийн шүлэг шалгарсан ажээ. Харин 3-р шатанд 15 найрагчийн бүтээл тунан үлдсэнээс 5 оюутан тодорч, манай сургуулийн сэтгүүлчийн 3-р курсийн оюутан Б.Мөнхтуяа Дэд байрын эзэн боллоо. 
Тэргүүн байрт МУБИС-ийн оюутан н.Хулан, гутгаар байрт МУБИС-ийн оюутан Г.Барсболд нар шалгарсан юм. Мөн тус наадамд Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулиас О.Оргилсайхан, Р.Отгонбаяр, Т.Энхнаран нар бүтээлээрээ оролцож 3-р шат хүртэл шалгарсан амжилт үзүүлсэн билээ.                  
Наадмын шүүгчээр СУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн багш, яруу найрагч О.Содномпил, Болор цомын хошой дэд байрын шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Алтанхуяг нар ажилласан юм.

“ХОС ТОГОРУУ” НААДАМ

Б.Мөнхтуяа “Хос тогоруу” наадамд тусгай байрт орлоо
МУБИС-ийн Багшийн сургуулийн 95 жилийн ойд зориулсан Д.Цэвэгмидийн нэрэмжит “Хос тогоруу” оюутны яруу найргийн наадамд Монгол улсын их дээд сургуулийн болон ӨМӨЗО-оос тав, Буриад улсаас нэг, Завхан аймгаас нэг нийт 121 оюутан яруу найрагч оролцсон юм. Наадмын 2-р шатанд 34 оюутан үлдэж авьяас билгээ сорьсноос тэргүүн байрт АШУҮИС-ийн оюутан Т.Бямбасүрэн, дэд байрт МУБИС-ийн оюутан Л.Сайнбаяр, гутгаар байрт СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн 2-р ангийн оюутан н.Доржпалам нар шалгарлаа. Тусгай байрын шагналыг Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн 3-р ангийн оюутан Б.Мөнхтуяа, нар хүртсэн юм. Мөн манай сургуулийн Нийгмийн ажилтны 1-р ангийн оюутан З.Энхмандах амжилттай оролцсон байна.

Р.ОТГОНБАЯР “ЯНЖИНЛХАМ” НААДМЫН ТУСГАЙ БАЙРТ ШАЛГАРЛАА

МУБИС-ийн Утга зохиолын тэнхимээс 2 жил тутамд уламжлал болгон зохион явуулдаг яруу найргийн “Янжинлхам” наадам 2017 оны 4-р сарын 21-нд боллоо. Наадамд 49 яруу найрагч оролцож 2-р шатанд 25 нь тэнцсэн бөгөөд тэргүүн байрт МУБИС-ийн оюутан Л.Сайнбаяр, дэд байрт АШУИС-ийн Б.Бямбасүрэн, гутгаар байрт МУИС-ийн Ц.Хулан, тусгай байрт манай сургуулийн Монгол хэл уран зохиолын багшийн 3-р ангийн оюутан Р.Отгонбаяр, МУИС-ийн Ц.Пунсанлхагва нар шалгарлаа. Мөн тус наадамд УЗНАДС-ийн оюутан Б.Цэнд-Аюуш, Б.Мөнхтуяа, Н.Уранжаргал, Т.Энхнаран, О.Оргилсайхан нар амжилттай оролцсон юм.

  1. Японы Сока Кеккай их сургуультай 2000 оноос эхлэн хамтран ажиллаж байна.
  2. Кокусай  Кайёо олон улсын  сургуультай 2005 оноос эхлэн хамтран ажиллаж байна.
  3. Японы нисэхийн академитай 2006 оноос байнгын хамтын ажиллагаатай болсон.

ЯПОН УЛСЫН НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САЛБАРТ

АЖИЛЛАХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ

2012 оноос Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль нь Японы нийгмийн хамгааллын корпорацитай хамтран ажилласаар ирсэн билээ. Энэ ажлын хүрээнд тус сургуулийн урилгаар Японы нийгмийн хамгааллын корпорацийн захиргааны дарга Takashi Fujiwara болон албаны бусад төлөөлөгчид 2015оны 10 –р сарын 01 өдрөөс 03-ны хооронд тус сургууль дээр зочилж байна. Энэ удаагийн уулзалтын үеэр хамтын ажиллагаагааны гэрээгээ өргөжүүлэн, сургууль түшиглэн япон хэлний сургалт зохион байгуулах, мэргэжлийн хүрээнд туршлага солилцох, аялал зохион байгуулах зэрэг асуудлаар санал солилцлоо. Мөн хэлний бэлтгэл хангасан төгсөгчид Японы нийгмийн хамгааллын байгууллагуудад мэргэжлээрээ ажиллах, мэргэжил дээшлүүлэх өргөн боломж нээгдэж байгаа юм.

ЯПОНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН КОРПОРАЦИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУРШЛАГА СОЛИЛЦОХООР БАГШ Н.НЯМСҮРЭН

 Энэ ажлын хүрээнд тус сургуулийн  нийгмийн ажлын багш Н.Нямсүрэн нь Японы нийгмийн асрамж халамжийн үйлчилгээ болон асрамжийн байгууллагын тогтолцоог судлах зорилгоор Япон улсын Нийгмийн хамгааллын корпорацид сургалт семинарт сууж судалгаа хийв. Энэ дагуу мэргэжлийн ангийн оюутан багш нарт нийгмийн асрамж, халамжийн үйлчилгээний онцлог, туршлагыг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулсан юм.

БНСУ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН КОРПОРАЦИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МАНАЙ СУРГУУЛЬД…

Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуультай хамтран ажилладаг БНСУ-ын Хэвлэл мэдээллийн корпорацийн захирал ноён Чой дагалдан яваа төлөөлөгчдийн хамт 2015 оны 10 сарын 16-нд тус сургуульд зочиллоо. Уулзалтын үеэр “хэвлэл мэдээлэл, нийгмийн ажлын салбар болон сургалтын content боловсруулах” чиглэлээр хамтран ажиллах санал санаачлагыг хэрэгжүүлэн хоёр тал дэмжин ажиллахаа илэрхийллээ. Энэ нь хоёр орны залуучуудын эв найрамдлыг бэхжүүлэх, соёл өв уламжлалыг харилцан судлах, сурталчлахад дөхөм болох ач холбогдолтой юм.

БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСАД  “АРХИНЫ ХАМААРАЛТАЙ ИРГЭДИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГ” ОЛОН УЛСЫН СЕМИНАРТ ОРОЛЦОВ.  

БНПУлсад “Архины хамааралтай иргэдийн сэтгэл зүйн онцлог” олон улсын семинарт нийгмийн ажлын тэнхимийн багш Н.Нямсүрэн, Д.Бурмаа нар оролцож, архины хамааралтай иргэдийн онцлог, сэтгэл зүйн асуудал, түүнд үзүүлэх үйлчилгээний талаар туршлага судалж танилцав.

ӨМӨЗО-д “ХҮРЭЛ ТУЛГА” ХҮҮХДИЙН ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Баруун сөнид хошуунд “Д.Нацагдоржийн нэрэмжит Хүрэл тулга” яруу найргийн наадмыг Баруун сөнид хошууны Утга урлагийн холбоо, Баруун сөнид хошууны Монгол үндэстний дунд сургуультай хамтран зохион байгууллаа. Уг наадмыг хамтран зохион байгуулах багийн бүрэлдэхүүнд УЗНАДС-ийн захирал Ц.Нацагдулам, багш Ж. Төмөрчөдөр, яруу найрагч, сэтгүүлч Д.Отгонцагаан, яруу найрагч Г.Батгүр, найруулагч н.Батзориг нар оролцож, шүүгчээр ажиллав. Наадмын эхний 4 байрын эзэд, Монгол улсын “Хүрэл тулга” наадамд оролцох эрх гардан авсан билээ.