Сургалт

Сургуулийн онцлогоос

  • Туршлагатай дадлага удирдагчаар удирдуулан дадлага хийлгэдэг.
  • Оюутнууд төсөлд хамрагдан мөнгөн тэтгэлэг авдаг.
  • Оюутны дотуур байртай гэрээтэй ажилладаг.
  • Сургуулийн номын сан нь нэг ээлжинд 80 оюутанд үйлчлэх боломжтой. Сургуулийн мэргэжлийн онцлогт тохирсон Монгол, Орос, Англи хэл дээрх 11,000 гаруй ном бүхий номын фондтой.
  • 30 компьютер бүхий сургалтын кабинеттэй.
  • Нийт төгсөгчдийн 86,4 % нь ажилтай бөгөөд үүнээс 72,2 % нь мэргэжлээрээ ажиллаж байна. Төгсөгчдөөс “Ган үзэгтэн” сэтгүүлч 21, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” 2, “Оны шилдэг сэтгүүлч” 4 байна.
  • 2 улирал дараалан онцсайн суралцвал дараа жилийн сургалтын төлбөрийг 10 хувиар, 4 улирал дараалан онцсайн суралцвал 25 хувиар хөнгөлөлт үзүүлж, сурлага, уран бүтээлийн өндөр амжилт үзүүлсэн оюутанд алдарт зохиолчдын нэрэмжит тэтгэлэг /сургалтын төлбөрийг 100 % чөлөөлдөг/ олгодог.
  • Утга зохиолын “Гал урсгал” дугуйлантай, нийгмийн ажлын “Хөгжлийн хөтөч” клубтэй.
  • Улсын олимпиад болон уралдаан тэмцээнд түрүүлсэн бол шалгалтгүй элсүүлж, эхний жилийн сургалтын төлбөрийг 30% хөнгөлнө.
  • 11-р ангиа “A”үнэлгээтэй төгссөн бол шалгалтүй элсүүлж,эхний жилийн сургалтын төлбөрийг 15% хөнгөлнө.

Нийгмийн ажлын тэнхим нь 2000 оноос эхлэн сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд нийслэлийн зарим дүүрэг болон Увс, Сүхбаатар, Өвөрхангай зэрэг аймагт 5 сургалт зохион байгуулж, мөн 8 төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн 3, 7, 9, 12-р хорооны ахмад настнуудад “Гэрийн үйлчилгээ” төслийг хэрэгжүүлж байна. 2006 – 2007 оны хичээлийн жилд нийгмийн ажилтан бэлтгэдэг их дээд сургуулиудын дундах эрдэм шинжилгээний бага хуралд нийгмийн ажилтны IV ангийн оюутнууд болох Б. Мөнхзул II байр, Ч. Энхцэцэг III байр, Н. Нарангарав IV байр тус тус эзэлсэн.