Элсэлтийн мэдээлэл

Элсэлтийн мэдээлэл

Д. Нацагдоржийн нэрэмжит Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн 2019 онд оюутан элсүүлэх журам

            Тус сургуулийн бакалаврын түвшний хөтөлбөрт оюутан элсүүлэхэд Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2013 оны А/79 дугаар тушаал, МИДСК-иас баталсан 2018 оны 4-р сарын 19-ний өдрийн оюутан элсүүлэх журамд үндэслэсэн энэхүү журмыг баримтална.

Нэг. Зохион байгуулалт

  1. Тус сургуульд элсэх хүсэлтэй иргэн энэхүү журмын 3-д заасан ерөнхий шалгалт өгнө.
  2. Энэхүү журмын 4-д заасан болзол хангасан иргэний өргөдлийг сургуулийн элсэлтийн комисс хүлээн авч, зохих хяналтын тоонд багтаан шалгаруулалт хийж элсүүлнэ.
  3. Ерөнхий шалгалтыг БСШУСЯ-аас эрх олгосон хөндлөнгийн байгууллага эрхэлнэ.
  4. Сургууль дотоод журмынхаа дагуу зохион байгуулдаг улсын болон бүсийн “Хүрэл тулга” яруу найргийн наадмын I-III байр, мөн улсын болон хотын хэмжээний  гадаад хэл, монгол хэл, нийгмийн ухааны олимпиадуудын I-III байр, Нийгмийн ажлын “Хөгжлийн хөтөч” клубийн зохион байгуулсан улс хотын хэмжээний үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон  сурагчдыг тус тус шууд элсүүлэх эрхийн бичгээр урамшуулан элсүүлнэ.

Хоёр: Элсэгчдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт зохион байгуулалт

  1. Улсын “Хүрэл тулга” яруу найргийн наадам, улсын олимпиадуудад тэргүүн байр эзэлсэн элсэгчийн нэгдүгээр курсын сургалтын төлбөрийг 50-100% чөлөөлнө.
  2. Бүсийн “Хүрэл тулга” яруу найргийн наадам, улсын чанартай олимпиад, уралдаанд тэргүүн байр эзэлсэн, “Хөгжлийн хөтөч”, “Гал урсгал” клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцон шалгарсан элсэгчдийн нэгдүгээр курсийн төлбөрийг 30% – 50% тус тус хөнгөлнө. 

Гурав. Элсэгчдэд тавих шаардлага,  авах шалгалт ба шалгаруулалт

  1. Тус сургуульд элсэгч бүрэн дундаас дээш боловсролтой байна.
  2. Мэргэжлийн чиглэл харгалзан дор дурдсан ерөнхий шалгалтыг заавал өгсөн байна.
  1. Элсэгчдийн босго оноо 400-480 байна.
  2. Сургууль өөрөө ур чадварын шалгалтыг хичээлийн жил эхлэхээс өмнө буюу 8-р сарын 25-30-ны хооронд авна. Шалгалтын энэ оноо МИДСК-иас албан ёсоор зохион байгуулсан ур чадварын шалгалтын оноотой адилаар тооцогдоно.
  3. Утга зохиол судлал, сэтгүүл зүйн хөтөлбөрт элсэх босго оноо хүрээгүй боловч ур чадварын шалгалтаа амжилттай өгсөн элсэгчийг сургуулийн онцлогийг харгалзан элсүүлнэ.

Дөрөв. Өргөдөл хүлээн авах

  1. Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуульд элсэхийг хүсэгчдийн өргөдөл, материалыг хүлээн авахад орон нутгаас элсэхийг хүсэгчид сургуулийн хаягаар илгээх ба Улаанбаатараас элсэхийг хүсэгчид тус сургуулийн элсэлтийн комисст өөрийн биеэр өгнө.
  2. Элсэхийг хүсэгч өөрийн гараар бичсэн өргөдөлдөө өөрийн товч намтар, эцэг эх хаана ямар ажил алба эрхэлдэг, ямар мэргэжлээр элсэх, уг мэргэжлийг сонгосон шалтгаан, мэргэжлийн чиглэлээр уралдаан тэмцээн, олимпиадад үзүүлсэн амжилт, ЕШ-ыг хэрхэн өгсөн, сургалтын төлбөрийг хэн хариуцах талаар бичиж буцах хаяг, холбоо барих утас, и-мэйл хаягаа тодорхой бичнэ.
  3. Боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, цээж зураг 2%, бүртгэлийн хураамж зэрэг материалыг бүрдүүлж өргөдөлд хавсаргасан байна.

Тав. Элсэхийг хүсэгчдийг шалгаруулах ба бүртгэх

  1. Элсэгчдэд тавих шаардлагыг хангаж, шалгалт өгч тэнцсэн хүмүүсээс шалгаруулалт хийхдээ ЕШ-ын онооны дээр боловсролын гэрчилгээний дундаж онооны нийлбэрээр жагсаалт хийж, хяналтын тоонд багтаан шалгаруулна.
  2. “Хүрэл тулга” яруу найргийн наадам, бүсийн яруу найргийн наадмуудад I-III байр ба шагналт байр эзэлсэн элсэхийг хүссэн элсэгчдэд суралцах эрхийн бичгийг 7 сарын 07-ны дотор олгоно.
  3. Нийгмийн ажлын салбарт хичээнгүйлэн, идэвх санаачилгатай ажилласан элсэхийг хүссэн элсэгчдэд суралцах эрхийн бичгийг олгоно.
  4. Элсэгчид эрхийн бичиг авахдаа дараах материалыг бүрдүүлсэн байна.
    1. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ буюу түүнтэй адилтгах бичиг баримт /эх хувь/
    2. Ерөнхий шалгалтын батламж
    3. Суралцагчийн хувийн хэрэг
    4. Иргэний үнэмлэх
    5. Цээж зураг 4%
    6. Сургалтын төлбөр төлсөн баримт, холбогдох бичиг баримтууд

Элсэлт

БАТЛАВ.  ЗАХИРАЛ                                     проф Ш.ЦЭНД-АЮУШ/Sc.D/

Д. Нацагдоржийн нэрэмжит Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн 2018 онд оюутан элсүүлэх журам

Сургалтын төлбөр төлсөн баримт, холбогдох бичиг баримтууд.

Оюутанд үзүүлэх хөнгөлөлт

  • 2 улирал дараалан “А” үнэлгээтэй суралцвал дараа жилийн сургалтын төлбөрийг 10%, 4 улирал дараалан “А” үнэлгээтэй суралцвал 25% тус тус хөнгөлөх
  • Сурлага уран бүтээлийн өндөр амжилт үзүүлсэн оюутанд алдарт зохиолчдын “Нэрэмжит цалин”-г олгож, сургалтын төлбөрийг 100% чөлөөлөх
  • Мэргэжлийн дагуу улсын хэмжээний эрдэм шинжилгээний хуралд түрүүлвэл төлбөрийн хөнгөлөлт
  • “Хүрэл тулга” яруу найргийн наадмын тэргүүн байрын эзнийг эхний жилийн төлбөрөөс 100% чөлөөлөх
  • Улсын олимпиад болон уралдаан тэмцээнд түрүүлсэн бол шалгалтгүй элсүүлж, эхний жилийн сургалтын төлбөрийг 30% хөнгөлнө.
  • 11-р ангиа “A”үнэлгээтэй төгссөн бол шалгалтүй элсүүлж,эхний жилийн сургалтын төлбөрийг 15% хөнгөлнө.
  • Нийт төгсөгчдийн 86,4% нь ажилтай бөгөөд үүнээс 72,2% нь мэргэжлээрээ ажиллаж байна.
  • 30 компьютер бүхий сургалтын кабинеттэй
  • Туршлагатай дадлага удирдагчаар удирдуулан дадлага хийлгэдэг
  • Оюутнууд төсөлд хамрагдан мөнгөн тэтгэлэг авдаг

БАТЛАВ.  ЗАХИРАЛ                                     проф Ш.ЦЭНД-АЮУШ/Sc.D/