Утга зохиолын тэнхим

Утга зохиолын тэнхим

Тус тэнхим нь 1994 онд Утга зохиолын дээд сургууль байгуулагдахад ууган тэнхим болон байгуулагдсан бөгөөд одоо хүртэл үйл ажиллагаагаа тогтмол явуулж, утга зохиолын ажилтан, сэтгүүлч, монгол хэл–уран зохиолын багш, номын сан судлал, архив судлал мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж байна.

Тус тэнхим нь сургалтын төлөвлөгөөний дагуу мэргэжлийн хичээл оруулахаас гадна оюутнуудыг чадваржуулахад чиглэгдсэн хичээлээс гадуурх үйл ажиллагааг явуулсаар ирлээ.

Үүнд:

  • Утга зохиолын “Гал урсгал” дугуйлан
  • Монгол хэл уран зохиолын багшийн “Багшийнхөгжил” клуб
  • Уран бүтээлчийн туршлага- зохиолчийн хөдөлмөр хичээлээр 14хоног бүр монголын сор болсон эрдэмтэд, зохиолчид, ардын болон гавьяат зэрэг алдартай хүмүүстэй уулзалт зохион байгуулдаг
  • 7 хоног тус бүр оюутан суралцагчдыг хөгжүүлэх ур чадварын хичээл ордог.
  • Оюутан, төгсөгчдийн бүтээлийн “Гал урсгал” блог ажиллуулдаг

Дээрх үйл ажиллагааг зохион байгуулснаар манай оюутнууд онолын хичээлээс гадна дадлага туршлага хуримтлуулах боломжтой болж байна.

Тус тэнхим нь туршлагатай багшлах боловсон хүчнээр бүрэн хангагдсан. Одоогийн байдлаар,

  • Ш.Цэнд-Аюуш /Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор/
  • Ш.Дулмаа /Ардын уран зохиолч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн/ МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн шагналт зохиолч, яруу найрагч/
  • Д.Баасанбат /доктор, проф /
  • Б.Багуулаа /магистр/
  • Д.Нямаа /МУСГЗ, яруу найрагч/
  • Ш. Лхамноржмаа /яруу найрагч, Болор цомын эзэн /
  • Ж.Төмөрчөдөр /дэд профессор/
  • С. Буянхишиг /магистр/ багш болон бусад нэртэй эрдэмтэн, зохиолч, бүтээлч заах аргач, сургагч багш нар урилгаар хичээл зааж байна.

ОЮУТАН, ТӨГСӨГЧДИЙН АМЖИЛТ

  • 1995 онд “Оюухай” яруу найргийн наадмын тэргүүн байрыг Г.Сонинбаяр
  • 1996 онд “Цагаан уул” яруу найргийн наадмын тэргүүн байрыг “Унага тамгалсан найр” шүлгээрээ Д.Оюундэлгэр
  • 1997 онд “Чөлөөт сэтгэлгээний дуулал” яруу найргийн наадмын тэргүүн байрыг “Чоно” шүлгээрээ Н.Баяраа
  • 1997 онд “Морин хуур” наадамд П.Хэрлэнтуяагийн шүлэг “Хун шувуу” дуу тэргүүн байр
  • 1997 онд “Хорол эрдэнэ” яруу найргийн наадамд И.Буянжаргал тэргүүн байр
  • 1998 онд “Цагаан уул” яруу найргийн наадмын тэргүүн байрыг Л.Ганзул
  • 2001 онд “Аморе” яруу найргийн наадмын тэргүүн байрыг Г.Нэргүй
  • 2001 онд “Залуу нас” яруу найргийн наадмын тэргүүн байрыг А.Дашпунцаг, дэд байрыг Л.Ганзул, гутгаар байрыг Б.Эрдэнэцогт
  • 2002 онд “Залуу нас” яруу найргийн наадмын тэргүүн байрыг Л.Ганзул
  • 2002 онд “Алтан үзэг” яруу найргийн наадмын тэргүүн байрыг Л.Ганзул
  • 2003 онд “Алтан үзэг” яруу найргийн наадмын тэргүүн байрыг Ц.Эрдэнэбаатар
  • 2004 онд “Алтан үзэг” яруу найргийн наадмын тэргүүн байрыг Н.Гантулга
  • 2004 онд “Тусгаар тогтнол” яруу найргийн наадмын тэргүүн байрыг “Голын цаана” шүлгээрээ Н.Гантулга
  • 2005 онд “Эрдэнийн эрхи” богино өгүүллэгийн наадмын тэргүүн байрыг “Орших цэг” өгүүллэгээр Д.Отгонцагаан, дэд байрыг Д.Өсөх-Эрдэнэ
  • 2005 онд “Сүмтэй будрын чулуу” яруу найргийн наадмын тэргүүн байрыг Д.Отгонцагаан, дэд байрыг Н.Гантулга, гутгаар байрыг Р.Нэргүй, тусгай байрыг Ц.Дэлгэрмаа
  • 2005 онд УЗНАДС-ийн 10 жилийн ойд зориулсан “Алтан цом” яруу найргийн наадамд “Өвгөн шувуу” шүлгээрээ Л.Ганзул тэргүүн байр, Б.Болорцэрэн дэд байр, Н.Гантулга гутгаар байр, О.Нандинцэцэг, Ц.Эрдэнэцогт нар тусгай байрыг тус тус эзэллээ
  • 2005 онд “Болор цом” яруу найргийн наадамд “Орчлон миний явах суух” шүлгээрээ Ш.Лхамноржмаа дэд байр, “Миний нутгийн зун” шүлгээрээ О.Нандинцэцэг шагналт V байр эзэллээ
  • 2006 онд О.Цэнд-Аюуш /I курс/ “Алтан үзэг”, “Гал онгод”, “Уянгын тойром” наадмуудын тэргүүн байр, “Янжинлхам” наадмын тусгай байр, Ш.Хатанбүүвэй /III курс/ “Уянгын тойром” наадмын дэд байр, “Гал онгод” наадмын гутгаар байр, Н.Пунцагболд /III курс/ “Уянгын тойром” наадмын тусгай байр, Б.Энхбаатар /III курс/ “Орхоны уянга” наадмын гутгаар байр, “Чөлөөт сэтгэлгээний дуулал” наадмын дэд байрыг тус тус эзэлсэн
  • 2007 онд “Болор цом” наамдын тэргүүн байрыг Ш.Лхамноржмаа
  • 2008 онд Э.Энхболд /II курс/ “Хойд бүсийн болор цом”ын эзэн, МҮНОРТ-ээс зохион байгуулан “Эх оронч иргэн” наадмын дэд байр эзэлж, Б.Болормаа /II курс/ МЗЭ-ийн анхны номын уралдаанд шалгарлаа.
  • 2009 онд О.Цэнд-Аюуш “Болор цом” наадмын дэд байр эзэлж, Э.Энхболд “Өврийн дэвтэр” реалити шоуны ялагч болж, Ц.Энхболд “Миний зураг” номоо хэвлүүлэв
  • 2010 онд оюутан О.Цэнд-Аюуш “Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би” яруу найргийн наадамд тэргүүлж, “Хутагтын хишигт” яруу найрагч соёрхол, нэг сая төгрөг хүртэж, шадар ван Чингүнжавын “Газар шороо” яруу найргийн наадамд тэргүүн байр эзлэн БЗД-ийн “Шилдэг оюутан”-аар өргөмжлөгдөв
  • 2010 онд төгсөгч У.Баярсайхан “Хүү нь тандаа” цомгийн баярыг сургууль дээрээ хийж, оюутан Д.Мягмарсүрэн “Диваажингийн харуул” номоо хэвлүүлэв
  • 2010 онд УЗА – III ангийн оюутан Ц.Жаргалцэцэг “Сэтгүүлч” коллеж, МОХ-ноос хамтран зохион байгуулсан “Сэтгүүлзүйн онол практикийн тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний бага хуралд “Монголын хэвлэл мэдээлэл ба хямралын сэтгүүл зүй” сэдэвт илтгэл хэлэлцүүлж дэд байр эзлэв
  • 2010 онд төгсөгч Д.Оюундэлгэр “Чиний суудаг хотын цэцэрлэг” цомгийн баяраа сургууль дээр хийлээ
  • 2010 онд Засагт хан дээд сургуулийн “Оюутны хавар” наадамд оюутан Г.Сүхбаатар тэргүүн байр, Ч.Ундармаа гутгаар байр тус тус эзлэв
  • 2011 онд оюутан Г.Сүхбаатар “Сүмтэй будрын чулуу” яруу найргийн наадамд гутгаар байр
  • 2011 онд Б Болортуяа Их дээд сургуулийн эрдэм шинжилгээний бага хурлын дэд байр
  • 2011 онд Их засаг их сургуулиас зохион байгуулсан “Мэлмийн чимэг-монгол бичиг мину” улсын уралдаанд оюутан Б.Сүлдбаяр 4-р байр эзлэв.
  • 01.11 “Монголын сайхан бичигтэн” монгол бичгийн Улсын уралдаанд Монгол хэл уран зохиолын багшийн 2-р ангийн оюутан Шимамура Шо багш Ж.Төмөрчөдөрийн санаачилга, удирдлагаар оролцон  тусгай байрт шалгарч Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдан “Хүмүүн бичиг “сонины 2016.01.22-ны №03-т дугаарын зочноор уригдан, “Монгол бичиг монгол хэлэнд яг тохирсон бичиг” ярилцлага нь нийтлэгдэж, Соён гэгээрүүлэх телевизийн Гайхамшигт үзмэр нэвтрүүлэгт оролцов.
  • 11.26   МУБИС-ийн НААЗТэнхимээс зохион байгуулсан “Гэр бүлийн хөгжлийн асуудал шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд НА-4-р ангийн оюутан Б.Сайхантуул” Гэр бүлийн харилцааны зөрчил, түүнд үзүүлэх нийгмийн ажлын үйлчилгээ”  сэдвээр илтгэл хэлэлцүүлж 3-р байрт шалгарав. Эрдэм шинжилгээний хуралд оюутан М.Монголжин, О.Бат-орших нар хамтран оролцов.
  • 12.05   Сэтгүүл зүйн чиглэлээр сургалт явуулдаг 18 их дээд  сургуулийн оюутны дунд ХУИС-аас  зохион байгуулдаг “Алтан үзэг” наадамд УЗА-2 ангийн оюутан Ц.Ариунжаргал тус сургуулийн төгсөгчдийн холбооны шагнал хүртэж багаараа МУИС, ХУИС-ийн дараа 3-р байрт шалгарав.
  • МЗЭ, Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль хамтран зохион байгуулсан “Төрийн шагналт ардын билиг зүйч Б.Ринчений 110 жилийн ойд зориулсан эссэ бичлэгийн уралдаанд УЗА-4 ангийн оюутан Б.Өнөрцэцэг тэргүүн байрт, УЗА-2 ангийн оюутан Б.Мөнхтуяа 2-р байрт, УЗА-1 ангийн оюутан О.Оргилсайхан 3-р байрт тус тус шалгарлаа. Алтан-Өдийн шагнал  гардуулах ёслол, их зохиолч нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойн нээлтийн арга хэмжээний үеэр уг шагналыг гардуулав.
  • 2015   МУБИС-ийн Монгол хэл, уран зохиолын тэнхимээс зохион байгуулсан 5 минутын шүлгийн уралдаанд УЗА-1 ангийн оюутан Т.Энхнаран Тэргүүн байр эзлэв.
  • 03.12   ИЗИС-аас жил бүр зохион байгуулдаг Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит “Яруу найраг –миний сэтгэлийн жигүүр” наадамд манай 8 оюутан оролцож  3-р шатанд манай  6 оюутан шалгарснаас УЗА-1 ангийн оюутан  Т.Энхнаран шагналт 4-р байрт шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Тус тэнхимийн оюутнууд утга зохиол, яруу найргийн дараах наадмуудад амжилттай оролцсоор ирлээ.

  1. Болор цом
  2. Оюухай
  3. Цагаан-Уул
  4. Чөлөөт сэтгэлгээний дуулал
  5. Морин хуур
  6. Хорол-Эрдэнэ
  7. Аморе
  8. Залуу нас
  9. Алтан үзэг
  10. Тусгаар тогтнол
  11. Эрдэнийн эрхи
  12. Сүмтэй будрын чулуу
  13. Алтан цом
  14. Гал онгод
  15. Уянгын тойром
  16. Эх орон
  17. Янжинлхам
  18. Орхоны уянга
  19. Хойд бүсийн болор цом
  20. Оюутны хавар
  21. “Өврийн дэвтэр” яруу найргийн реалити шоу
  22. Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
  23. Шадар ван Чингүнжавын нэрэмжит “Газар шороо”
  24. Эх оронч иргэн
  25. Яруу эгшиг
  26. Уянгын тойрог
  27. Дөрвөн цаг

Хөх үндэстний гал /ӨМӨЗО/